Бусад хүмүүс

Оросын алдарт нүдний эмчийн бидэнд өгсөн үнэ цэнтэй зөвлөгөө

Нүд гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтэн билээ. Тиймээс ч бид сайн гэсэн болгоныг нүдэндээ хэрэглэхийг эрмэлздэг. Хүмүүс ихэнхдээ нэрсийг нүдний өвчинд сайн, эсвэл шил зүүхээр хараа мууддаг гэж ойлгодог. Тэгвэл энэ нь тийм ч зөв ойлголт биш бололтой. Ингээд танд харааны эмч Людмила Панюшкина, өгсөн зөвлөгөөг хүргэе.

1. Дэлгэцийн туяа нүдэнд хортой юу?

Орчин үеийн амьдралыг компьютер, ухаалаг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Үүнтэй холбогдуулан бид “Энэ нь бидний хараанд муугаар нөлөөлөх болов уу?” гэсэн асуудалтай тулгардаг юм.

Олон цагийн турш компьютерын ард суудаг хүмүүс нүд улайж, өвдөж байна гэсэн зовиурыг маш ихээр хэлдэг. Таныг гайхашруулахад дэлгэцийн туяа үүнд огтхон ч хамаагүй гэнэ шүү. Компьютерын ард удаан сууж ажиллахад бид нүдээ төдийлөн цавчдаггүй бөгөөд үүнээс болоод нүдний хуурайшилт үүснэ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид компьютероо зөв байрлуулж, нүдний дусаалга дусаахад хангалттай.

Компьютерын хамгаалалттай шил үйлдвэрлэгчид дэлгэцийн цэнхэр туяа нь нүдний торлог бүрхэвчийг гэмтээдэг гэдэг. Зарим эрдэмтэд байгаагаар цэнхэр туяа торлог бүрхэвчийг гэмтээж, хараа муудахад нөлөөлдөгтэй санал нийлдэг юм.

Гэтэл бодит байдал дээр энэхүү туршилтыг амьтан эсвэл шилэн саванд хийсэн хиймэл торлог бүрхэвчийг ашиглаж хийсэнд оршино. Үүнээс гадна туршилтыг маш өндөр туяаны нөлөөлөл дор хийдэг бөгөөд бид амьдралдаа хэзээ ч энэ их туяаг ялгаруулах хүртэл компьютерын ард суухгүй.

Нарны туяа хүний нүдэнд нөлөөлж буй байдлыг бас л хэтрүүлэгтэй нөхцөл байдалд туршсан юм. Хүмүүс ихэнх цагийг нарны хамгаалалтын шилгүйгээр гадаа өнгөрүүлж байсан аж. Гэхдээ нарны туяа нь ямар ч гэрлээс хурц хэдий ч компьютероос ялгарах цэнхэр туяа нарнаас маш бага хэмжээгээр ялгардаг.

Үүнээс харахад ямар нэг төхөөрөмжийн цэнхэр туяа нүдний торлог бүрхэвчид муугаар нөлөөлдөг болохыг нотолсон найдвартай баталгаа байхгүй юм. Цэнхэр туяа нүдэнд хортой байх магадлалтай ч ямар хэмжээтэй, хэр удаан хугацаанд сууснаар муугаар нөлөөлөхийг хэлж чадахгүй. Одоогийн байдлаар энэ талтай холбоотой бүхий л судалгаа нь сурталчилгааны зориулалттай байдаг.

Компьютерын хамгаалалттай шил нь эрүүл мэндийн байгууллагын бүтээсэн зүйл биш учир үүнийг зүүх үгүй нь таны сонголт юм шүү дээ.

Цэнхэр туяаны хамгаалалттай шилийг тогтмол зүүх нь өдрийн цагаар нойр хүрэх шалтгааны эх үүсвэр болдог. Мөн орой унтахаасаа хоёр цагийн өмнө цэнхэр туяаны хамгаалалттай ямар нэгэн зүйл хэрэглэж болохгүй. Учир нь цэнхэр туяа нойр сэргээдэг үйлчилгээтэй шүү дээ.

2. Компьютерын ард их суухад нүд ядраад байвал ямар арга хэмжээ авах вэ?

Дээрх мэдээллээс бид компьютерын туяанаас болж нүд өвдөж, хуурайшдаггүй болохыг мэдэж авлаа. Тэгвэл нүд ядрах байдлыг хэрхэн багасгах вэ?

Компьютероо зөв байрлуулж, тодорхой хугацаанд амрах хэрэгтэй. Жишээлбэл, 20-20-20 гэсэн дүрмийг баримталж болно. 20 минут тутам таниас 6 метрийн зайд орших зүйл рүү 20 секунд харах хэрэгтэй.

Нүдний шил тань танд тохирч байгаа эсэхийг шалгаарай. 45-аас дээш насны хүнд үед холын харааны шил болон компьютерын ард суухдаа зүүх шил хоёр өөр зүйл гэдгийг санаарай.

Нүд чийгшүүлэх дусаалга хэрэглэх.

Байгууллагадаа дараах дүрмийг баримтал.

Дэлгэц нүднээс 50-60 см-ийн зайд, 20 см доор байрлах хэрэгтэй.

Хөлийн тань ул шалан дээр бүрэн тавигдахаар сандлынхаа өндрийг сонгох нь зүйтэй. Хүүхдэдээ сандлыг нь тааруулж өгөхөө битгий мартаарай.

Бусад гэрлийн тусгалаас компьютэрээ холдуулж, гялбалт бүү үүсгээрэй.

Компьютерын эрлээ бүдгэрүүлэх хэрэгтэй.

3. Хүүхдийн холын хараа муудах нь орчин үеийн техник хэрэгсэлтэй холбоотой юу?

Ихэнх эцэг эхчүүд зурагт их үзэх нь хүүхдийн хараанд муугаар нөлөөлдөг гэдэгт итгэлтэй болжээ. Харин энэ үнэн болов уу?

Үнэн хэрэгтээ хүүхдүүд ихэнхдээ ойрын хараа муутай төрдөг. Хүүхэд том болох тусам хүүхдийн нүдний алим сунаж томорсноор ойрын хараа ямар нэгэн эмчилгээгүйгээр зүгээр болдог юм. Хэрвээ нүд хэтэрхий хурдан том болж байвал холын хараа муудаж эхэлдэг. Энэ тохиолдолд бид шил зүүлгэж эхэлдэг юм.

Холын хараа муудах шалтгааныг одоог хүртэл олоогүй байгаа. Ерөнхийдөө гадаад орчны нөлөөлөл болон удамшлын гаралтай гэж үздэг байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад нарны шил нь холын хараа муудахаас хамгаалдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс цэвэр агаарт зугаалах нь холын хараа муудахаас урьдчилан сэргийлж чадах аж.

Удаан хугацааны турш ойроос нүдээ ачаалалд оруулах нь холын хараа муудахад нөлөөлдөг гэсэн ойлголт үнэн үү? Орчин үеийн судалгаанд үүний талаар тодорхой баримт нотолгоо үгүй. Зурагт, компьютерын ард сууж ихэнх цагаа өнгөрүүлдэг хүүхдүүдийн хувьд тэд нарны гэрлээс хол, гадаа цагийг өнгөрөөдөггүй учир ийнхүү хараа нь мууддаг байна. Эцэг эхчүүд хүүхдээ цэвэр агаарт гаргаж, нарны гэрэл харуулж байх хэрэгтэй.

Хүүхдийг дэлгэцтэй ойр байх хугацааг багасгах нь хараанд бус харин мэдрэлийн системд тустай. Америкийн хүүхдийн эмнэлгийн эмч нар хүүхдийг хоёр нас хүртэл нь зурагт харахыг хориглосон байна. Хоёроос дээш насанд хүрмэгц, өдөрт 1-2 цаг зурагт үзүүлж, утас, компьютер өдөрт 1 цаг хэрэглэхийг зөвшөөрдөг аж.

4. Нарны хамгаалалттай шил заавал зүүх шаардлагатай юу?

Нарны хэт ягаан туяанаас шалтгаалж том хүн, хүүхэд гэлтгүй бүгд нүдээ гэмтээх магадлалтай байдаг. Хэт ягаан туяаны хор уршиг нь зай шиг бүхий л амьдралын туршид хүний биед хуримтлагдаж байдаг юм. Мөн цайвар нүдтэй хүмүүс нарны хэт ягаан туяанаас болж хорт хавдар тусах магадлал өндөртэй.

Нарны хэт ягаан туяа нь сүүдэр эсвэл үүлээр хаагддаггүй. Хамгийн их хор уршиг үдээс хойш буюу нарны туяа ус эсвэл цасан дээр гялбах үед их байдаг. Тиймээс нарны хамгаалалттай шилийг зүүх нь зүйтэй.

Нарны шил нарны хэт ягаан туяаг 100 хувь хамгаалах ёстой. Энэ тохиолдолд “UV 400” тоотой нарны шилийг сонгох хэрэгтэй бөгөөд тухайн шил хэдий чинээ бараан байна төдий чинээ сайн хамгаална гэсэн ойлголт байхгүй. Нарны хамгаалалтын шилний таван төрөл байдаг.

Ихэнхдээ энэ тоо шилний дотор талын буланд бичигддэг юм. 0 гэсэн тэмдэглэгээ байвал нарны гэрлийг 80-100 хувь тусгадаг. Харин 4 гэсэн тоотой байвал 3-8 хувийг л тусгадаг байна. Машин жолоодож байх үед 1,2 гэсэн тоотой нарны шил зохимжтой бол аялал хийх үед 3,4 гэсэн тэмдэглэгээ зохино.

Хэрвээ таны шил нарны хамгаалалтгүй бол зүүсний ч хэрэггүй. Хурц гэрэлд таны хүүхэн хараа жижгэрч, нарны туяаны үзүүлэх хор нөлөөг хангалттай хэмжээгээр бууруулж чаддаг. Харин та нарны хамгаалалтгүй шил зүүсэн байвал хүүхэн хараа тань жижигрэхгүй хэвээр үлдсэнээр нарны туяанаас ирэх хорт уршиг их байх болно. Нарны хамгаалалттай шилнийхээ чанарт эргэлзэж байвал худалдаж авсны огт хэрэггүй.

5. Нэрс болон лууван хараанд сайн гэдэг үнэн үү?

Хүнсний ногоо, жимсэнд агуулагдах амин дэм тоо томшгүй их байдаг ч нэрс болон луувангийн талаар ойлголт худал юм. Нэрсэнд А амин дэм агуулагдсан байдаг ч энэ нь таныг нүдний өвчин, хараа муудахаас хамгаална гэсэн үг биш.

Нэрс хараанд сайн гэдгийг баталсан ямар ч баримт байдаггүй. Луувангийн тал дээр ч мөн адил. Тиймээс таны нүдэнд ямар нэгэн асуудал тулгарч байвал шууд нүдний эмчид хандах нь зүйтэй.

6. Төрөөгүй эмэгтэйчүүд лазераар хараагаа тэглүүлж болохгүй гэдэг үнэн үү?

Энэ бол худлаа ойлголт. Лазераар хараагаа тэглүүлэх нь сөрөг үр дагавар багатай, аюулгүй ажилбар юм. Хагалгаа хийхийн өмнө нарийн оношилгоо хийх хэрэгтэй бөгөөд нүдний бүхий л мэдээллийг гаргадаг байна. Оношилгоо дутуу хийсэн тохиолдолд хожим нь сөрөг үр дагавар их гардаг.

Хараа тэглүүлэх хагалгааг хийлгэх үед хамгийн гол нь таны холын хараа нэг долоо хоног, нэг сарын дараа хэмжээ нь огцом өөрчлөгдөхгүй гэдэг баталгаа авах хэрэгтэй.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд нүдний эвэрлэг бүрхэвч хавантай байх магадлалтай бөгөөд энэ нь харааг (-)болгож харагдуулдаг. Гэхдээ энэ нь хэсэг хугацааны зүйл бөгөөд төрсний дараа, хөхөөр хооллохоо больсны дараа хараа эргэн хэвийн болно. Жирэмсэн эсвэл ирээдүйд ээж болохоор төлөвлөж байсан ч хараа тэглэх хагалгааг хийлгэж болно.

7. Харааны шил зүүхээр хараа улам мууддаг уу?

Бүх зүйл эсрэгээрээ байдаг. Хараа муутай үед аливаа зүйл тод харагдахгүй бүдэгхэн харагддаг. Энэ тохиолдолд бидэнд харааны шил, харааны линз тус болдог нь үнэн. Хэрвээ та харааны шилээ зөв сонгосон бол таны нүдэнд ямар ч хор нөлөө учрахгүй.

Хүүхдийг багаас нь эхлэн аливаа зүйлийг харахад туслах хэрэгтэй. Хүүхэд анх хөлд орж сурдгийн адилаар харж ч бас сурдаг юм. Тиймээс багаас нь эхлэн тод зүйлийг харуулах нь зүйтэй. Багаасаа зөв харж сураагүй хүүхдүүд том болохоороо харааны засал авахгүй байх магадлалтай бөгөөд харааны шил зүүсэн ч солир харах тохиолдол бий.

Ихэнх хүмүүс таны хараа үл ялиг муу байгаа бол харааны шил зүүх хэрэггүй гэж боддог ч үнэндээ тэд бүдэг харсаар үүндээ дасаж хараагаа муудаж байгаагаа ч анзаардаггүй юм. Хараа төдийлөн сайн биш үед толгой өвдөх, нүд хүнд оргих, бүдэг харах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд хожим зөв харааны шил сонгосны дараа эдгээр зовуур арилдаг.

8. Нүднийхээ эрүүл мэндэд анхаарахыг хүсэж байвал…

Хэрвээ та энэхүү мэдээллийг гүйцэд уншсан бол нүдний хараанд таны биеийн ерөнхий эрүүл мэндийн байдал чухал гэдгийг ойлгосон болов уу.

Хүүхдийн харааг муутгахгүйн тулд цэвэр агаарт гарч, хараа муутай бол тохирсон шилийг нь зүүлгэж, нүдний эмчид хандах хэрэгтэй.

Америкийн хүүхдийн эмч нарын холбооны үзэж байгаагаар хүүхдийг 6 сартай байхад нь хамгийн анх нүдний эмчид үзүүлэх ёстой гэнэ.

Ингэснээр хожим ямар нэгэн хүнд төрлийн эмгэг илрэхээс сэргийлж чадна. 1-3 настай бол жилд нэг удаа нүдний эмчид хандах хэрэгтэй.

Насанд хүрэгчдийн хараа муудах гол шалтгаан нь чихрийн шижин, насжилттай холбоотой эвэрлэг бүрхэвчний асуудлууд, нүдний болор муудах зэрэг багтдаг. Тиймээс дараах хуваарийн дагуу нүдний эмчид хандах хэрэгтэй.

40-54 нас – 2-4 жилд нэг удаа

55-64 нас – 1-3 жилд нэг удаа

65-аас дээш нас – 1-2 жилд нэг удаа

Нарны шил үргэлж зүүж, төрөл бүрийн амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, цусан дахь сахарын хэмжээ, даралтаа хянаж, жингийн илүүдэлдээ анхаарал хандуулаарай. Тамхи татахаа больж, спортоор хичээллэ. Энэ бүхэн нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээс илүү тустай гэдгийг мартаж болохгүй юм шүү.

source: caak.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close