Бусад хүмүүс

Чонотой 12 жил амьдарсан хүн өөрийнхөө түүхийг дэлгэлээ

Испанийн иргэн Маркос Родригес Пантоя 7 настайдаа Сьерра-Морены ууланд төөрч, чонын сүрэгтэй нэгджээ.

Хүү ээж нь нас барж, аав нь тоохоо больсноос хойш ууланд малчин болохоор явсан аж. Хүүд гал түлэх, ургамал ялгахыг зааж өгсөн өвгөн ч түүнийг бас орхижээ. Эхэндээ хүү үндэс, жимсээр хооллож, агуйд нуугдаж амь зууж байсан боловч чонын сүрэгтэй таарсан байна. Гичий чоно хүүд бэлтрэгнүүддээ өгөх гэж байсан махнаасаа хувааж өгсөн байна. Дараа нь тэр хүүг долоож, чонын сүрэгтээ авсныг мэдэгдсэн байна.

Маркос сарьсан багваахай, чоно, бугатай агуйд өнгөрөөсөн өдрүүдээ амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе байсан гэж дурсах дуртай. Тэр одоо ч гэсэн чоно, бугыг дууриаж дуугарч чадна. “Надад бас өөрийн гэсэн могой байсан. Тэр намайг хаа ч явсан дагуулж явдаг байлаа. Яагаад гэвэл би түүнийг ямааны сүүгээр ундаалдаг байсан” хэмээжээ.

Өдгөө 72 настай Маркос “Миний хөл чулуугаар цохиж, бөмбөг тэсэлсэн ч яах ч үгүй болтол эвэршиж сайртсан. Хүмүүс дээр эргэж ирнэ гэдэг миний амьдралын хамгийн аймшигт туршлага болсон” гэжээ. Зөвхөн архирч чаддаг 19 настай хагас нүцгэн хүүг хүмүүс барьж аваад, асрах газарт хүргэжээ. Тэнд очоод хүү орон дээр унтах гэж зовж, өөрийн гэсэн өрөөтэй болмогцоо шалан дээр сэтгүүл тавин унтдаг байв. Түүнийг гудамжинд явж буй хүмүүс, машинууд, тэр ч бүү хэл үсчин хүртэл өөрийг нь тас татах нь гэж айдаг байлаа.

Өдгөө 72 настай Маркос Рантед нэгэн хүйтэн байшинд тэтгэврээрээ амьдардаг байна. “Та нар дооглож магадгүй л дээ. Учир нь би хөлбөмбөгийн талаар ямар ч ойлголтгүй, улс төр ч гэж юу байдгийг мэдэхгүй” хэмээжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close